Куба улс ирэх таван жилийн удирдагчаа сонгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 24

Кубын Ардын засгийн үндэсний ассамблей \нэг танхимт парламент\ ням гаригт Их хурлын ордонд ажлаа эхэлнэ. Нийгмийн төрөл бүрийн давхаргыг төлөөлсөн 612 депутат нууц санал хураалтын журмаар парламентын удирдлага болон Төрийн зөвлөлийн 31 гишүүнийг сонгох аж.

Төрийн зөвлөл байгуулагдсан 1976 оноос хойш уг байгууллагын даргын үүргийг Фидель Кастро гүйцэтгэж байгаад, 2008 онд бага дүү Раульдаа шилжүүлсэн билээ.

Мөдхөн 82 нас хүрэх учраас энэхүү төрийн тэргүүний албаа өгөх талаар баасан гаригт Рауль Кастро тоглоом, шоглоом байдлаар дурссан боловч тийм зүйл тохиолдох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Депутатууд Рауль Кастрогийн бүрэн эрхийг ахин таван жилээр сунгаж болзошгүй байгаа аж.

Харин Кубын парламент шинэ даргатай болох нь тодорхой байна. Ассамблейг 20 жил тэргүүлсэн өмнөх дарга Рикардо Аларконы нэр энэ удаа сонгогчдын жагсаалтанд байхгүй байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top