Өмнөд Солонгосын арми шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлдэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 24

Хоёрдугаар сарын 25-ны даваа гаригт Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Пак Кын Хе-н тангараг өргөх ёслолтой холбогдуулан тус улсын цэргийн хүчин байлдааны бэлэн байдлаа өндөржүүлж байна. Энэхүү арга хэмжээний үеэр Хойд Солонгосын зүгээс хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж. Энэ талаар өнөөдөр Сөүлийн цэргийн эх сурвалжууд мэдээлж байна.

Солонгос улсын цэргийн хүчин бүхий л зүйлийг нягт нямбай ажиглан шалгаж, агаарт алсын тагнуулын онгоцуудыг хөөргөсөн аж. Сөүлийн тэнгэрт хоёр дахь өдрөө цэргийн нисэх хүчний сөнөөгч F-15, F-16 онгоцууд хүржигнэн, байлдааны хөлөг онгоцууд далайд хамгаалалтанд гарцгаажээ.

“Байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал даваа гаригийн тангараг өргөх ёслолын дараа ч нэг хэсэгтээ хэвээр үргэлжлэх ба ямар нэгэн аюултай зүйл байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй болсон үед татан буугдана” гэж цэргийн хүчний төлөөлөгч мэдэгдсэн аж.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top