Сүүлийн үед оросын мусульман бүсгүйчүүдийн дунд усны хувцас дэлгэрээд байгаа аж. Татарстанд шариатын дүрмэнд нийцсэн тусгай зориулалтын усны хувцас худалдаанд гарчээ.
Энэ хувцсыг өмссөнөөр бүсгүйн зөвхөн нүүр, гарын алга, хөлийн тавхай л ил гарах аж. Өмд, урт ханцуйтай цамц, үс хүзүүг далдлах зах, малгайнаас бүрдэх энэхүү “мусульманы усны хувцсыг” казанийн нэгэн оёдлын газарт урлажээ. Эдгээр усны хувцас нь ус нэвтэрдэггүй тусгай материалаар хийгдсэн ба хүйтэн усанд түүнийг өмсөөд ороход дулаахнаас гадна амархан хатдаг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )