Америкийн Миссури мужийн боловсролын түшмэдүүд Сент-Луисын оршин суугч, 13 настай Габриэлла Жексоныг хөхөө багасгахыг зөвлөжээ. Энэхүү саналыг насандаа баймгүй хэт том хөхнөөсөө болж, ангийнхныхаа элэг доог болоод байгаа зургаадугаар ангийн охинд хэлсэн аж.
“Хэрэв танай охин ангийнхныхаа дооглож, тохуурхахыг зогсоохыг хүсч байвал мэс засал хийлгэх шаардлагатай” гэж орон нутгийн боловсролын байгууллагын албан хаагч хүүхэн охины ээжид хэлжээ. Охиноо үе тэнгийнхнийх нь тоглоом тохуунаас хамгаалахын тулд тойргийн боловсролын газарт хандсан ээж нь эхлээд энэ үгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Харин дараа нь арай илүү үнэнийг олохоор дээд байгууллагад нь хандсан аж.
“Боловсролын газрын ажилтан эмэгтэй надтай утсаар ярихдаа охины маань хөх хэт том учраас үргэлж доог тохуунд өртөх болно. Иймд мэс засал хийлгэхээс өөр арга байхгүй гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ эгээтэй ээж нь болох би л энэ бүхэнд буруутай мэт тийм хачин өнгө аясаар ярьсан. Гэтэл миний буруу гэж юу байх билээ? Бурхан л миний охиныг ингэж бүтээсэн шүү дээ” гэж Габриэлла охины ээж Тамми Жексон гомдоллон өгүүлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )