Эйнштейнээс ухаантай охин

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 24

Британийн Эссексийн 16 настай сурагч охин шаргал үст бүсгүйчүүд мулгуу байдаг гэсэн нийтлэг ойлголтыг эвджээ. Лорен Марбын IQ үзүүлэлт 161 гарсан нь алдарт гурван ухаантан болох Альберт Эйнштейн, Билл Гэйтс, Стивен Хокингийг ч “давж буужээ”.

Лорены сонирхол хамгийн энгийн: телевизийн “шар” нэвтрүүлгүүд үзэн, Пэрис Хилтоныг шүтдэг аж. Гэвч тэрээр шаргал үсийг нь эс тооцвол, тэдэнтэй нийтлэг зүйл их ховор. Лорен өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн ухаантай хүүхдээр тодорч байна гэж Examiner-т бичжээ.

Тэрээр IQ тестийг зүгээр л тоглоом маягаар өгсөн ба тийм өндөр үзүүлэлт гарна гэж өөрөө ч төсөөлөөгүй байна. Түүний үе тэнгийнхний дундаж үзүүлэлт 100 байдаг аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top