Манхэттены өмгөөлөгч Мишель Смит өөрийн ажлын туршлагаараа нэгэн сонирхолтой зүй тогтол олж ажиглажээ. Түүний тогтоосноор, хайртай хосуудын баярын дараагийн хэдэн долоо хоногт гэр бүл салалт харьцангуй ихэсдэг гэжээ. Мөн адил нөхцөл байдал Шинэ жилийн баярын дараа ажиглагддаг гэнэ.
Мишелийн бодлоор, энэ нь хүний төрөлхийн онцлогтой холбоотой аж. Бид ямар нэгэн чухал шийдвэрийг шинэ зүйлийн эхлэлтэй холбож гаргадаг \даваа гариг, шинэ он\, эсвэл ямар нэгэн тэмдэглэлт өдөртэй \төрсөн өдөр, Гэгээн Валентины өдөр г.м\.
Түүнээс гадна, гэр бүлийн болон романтик маягийн баяруудын үед хосуудын хэн нэг нь нөгөөгийнхөө санаанд таарахгүй зүйл гаргавал хэрүүл, маргаан үүсэх магадлал их байдаг гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )