Тайванийн цагдаагийнхан булш ухагч нэгэн эрийг гурван туслагчийнх нь хамт баривчилжээ. Хулгайч эр 2009 оноос эхлэн булш ухаж эхэлсэн бөгөөд шөнийн цагаар булшийг ухаж гарган тэндээс бөгж, хүзүүний болон гарын зүүлт зэргийн авч зардаг байжээ. Хятадад нас барсан иргэнийг оршуулахдаа амьд ахуйдаа хэрэглэж байсан дуртай зүйлсийг нь хайрцаг саванд нь хийж оршуулдаг заншилтай учир энэ нь булш ухагчдийн гол бай болдог аж.
Хэдэн зуун булшийг ухаж төнхсөн хулгайч нь 500 мянган ам.долларын үнэт эдлэлийг талийгаачдаас "олзолсон" бөгөөд түүний машиныг оршуулгын газрын видео камерт бичигдсны дагуу мөрдөж баривчилсан байна.
Сэтгэгдэл ( 0 )