100 мянган долларын үнэтэй бөгжийг нь буцааж өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Миссури мужийн Канзас-Сити хотын иргэн Сара Дарлинг орон гэргүй иргэнд 100 мянган ам.доллараар шагнасан төдийгүй түүний нэрээр өглөгийн сан байгуулжээ. Учир нь гудамжинд гуйлга гуйн сууж байсан Билл Рей Харрис гэгч эрэгтэйд түрийвчнээсээ задгай мөнгө өгөхдөө өөрийн хуримын бөгжөө анзааралгүй давхар өгчихсөн байна. Сара гэртээ харьсан хойноо бөгжөө цуг өгчихсөнөө мэдэж тэнэмэл эрийг хайж эхэлжээ. Тэрбээр хоёр хоногийн дараа Билл Рей Харрисийг олсон бөгөөд тэр бөгжийг нь шууд л буцааж өгчээ. Уг бөгж нь доржпалам шигтгээтэй цагаан алт байсан бөгөөд тэнэмэл эрийн үнэнч занг нь үнэлэн 100 мянган доллараар шагнаж дээрээс нь сан байгуулсан байна. Мөн Сара Дарлинг нөхрийнхөө хамт интернетээр түүнд зориулж мөнгө цуглуулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top