Рауль Кастро төрийн тэргүүнээр дахин сонгогдов

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Кубын Ардын засгийн Үндэсний ассамблейн депутатууд гүйцэтгэх засаглалын тэргүүн байгууллага болох Төрийн Зөвлөлийн удирдагчаар Рауль Кастрог ахин сонголоо.

Рауль Кастротой хамт Төрийн зөвлөлд 30 хүн сонгогджээ. 81 настай улс төрчийн нэгдүгээр орлогчоор 52 настай Мигель Диас-Канель ажиллахаар боллоо. Тэрээр 2003 онд Кубын Коммунист намын Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд орсон ба 2009 онд дээд боловсролын сайд, 2012 оны гуравдугаар сараас Сайд нарын зөвлөлийн орлогч даргын албыг хашиж байгаа аж.

Дахин сонгогдсныхоо дараа Рауль Кастро өөрийн бүрэн эрхийн таван жилийн хугацаа дуусангуут төрийн тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгнө гэж зарласан байна.

Кубын Ардын засгийн үндэсний ассамблейн даргаар энэ сарын 26-нд 69 нас хүрэх Эстебан Ласо сонгогдсон аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top