Даваа гаригт Канад улс дэлхийд анх удаа жижиг гаригуудыг мөрдөн ажиглах тойрог замын дуранг хөөргөхөөр боллоо. Хойд Америкийн атлантын эргийн цагаар 07:20-д гараанаас хөөрөх аж.
Дэлхийн ойролцоо объектуудыг ажиглах зориулалтын NEOSSat хиймэл дагуулыг Бенгалын буланд байрлах Шрихарикота сансраас буудлаас хөөргөх энэтхэгийн пуужин тээвэрлэгчээр тойрог замд аваачих юм байна.
NEOSSat бол астероидуудыг ажиглан илрүүлэх зориулалтаар тусгай төхөөрөмжлөгдсөн канадын анхны дуран төдийгүй дэлхийн хэмжээнд энэ зориулалтын анхны телескоп болох аж.
Сансрын энэхүү төхөөрөмжийг бүтээхэд 25 сая доллар зарцуулагджээ. Үүргээ гүйцэтгэхэд нь түүнд ердөө л 80 ватт энерги шаардагдах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )