Өнөөдөр Өмнөд Солонгосын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Пак Кын Хе-н тангараг өргөх ёслол болно. Хэд хоногийн өмнөөс эхэлсэн тангараг өргөх ёслолын бэлтгэл бүрэн хангагдсан байна. Тус улсын цэргийн хүчин байлдааны бэлэн байдлаа өндөржүүлсэн төдийгүй агаарт алсын тагнуулын онгоцуудыг хөөргөж байгаа юм. Цэргийн нисэх хүчний сөнөөгч F-15, F-16 онгоцууд агаарын довтолгооноос хамгаалах нислэгтээ аль хэдий гарсан бол тэнгисийн байлдааны хөлөг онгоцууд ч хамгаалалтанд гарцгаажээ.
Сэтгэгдэл ( 0 )