Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч 15 минут үг хэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Кын Хегийн  тангараг өргөх ёслол өнөөдөр өглөө 11.00 цагт Сөүлийн төв хэсэгт National Assembly-ын өмнө хэсэгт байрладаг Boshingak хонхыг 33 удаа цохисноор албан ёсоор эхэллээ.

Тангараг өргөх ёслолыг эхлүүлэх ажиллагааг ойроос үзэж, сонирхох боломж тус улсын  өмнөх Ерөнхийлөгчид, ихэс ноёд, гадаадын улс орны элчин сайдууд болоод иргэд гэхчлэн 70 мянган хүнд олджээ.

 Ерөнхийлөгч Пак Кын Хе тангараг өргөх ёслолын үгээ 15 минутад багтааж хэлэхээр бэлтгэсэн байна. Харин түүнд бүрэн эрхээ шилжүүлж байгаа Ли Мен Баг эрхэм 30 минутын туршид үг хэлж байсан юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top