Мишель Обамагийн секси бүжиг олонд таалагдав /видео/

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Мишель Обамагийн бүжигтэй видео бичлэг интернетэд тавигдсанаас хойш олон хүнд таалагджээ. АНУ-ын тэргүүн хатагтай “Жимми Фэллонтой хамт өнгөрүүлсэн үдэш” хэмээх шоунд оролцсон аж. Түүний хамтран бүжиглэгч нь эмэгтэй хүний хувцас өмссөн нэвтрүүлгийн хөтлөгч эр байв.

Обама, Фэллон хоёр хит кинонуудын бүжгийн хөдөлгөөнөөс үзүүлсэн байна. Энэхүү арга хэмжээний гол санаа нь зөвхөн үзэгчдийг баясгах төдийгүй, эрүүл амьдралын хэв маягийн сурталчилгаа болжээ.

Үндэстний эрүүл мэндийн асуудлаар Мишель Обама аль эртнээс санаа тавьж байгаа бөгөөд өнгөрсөн оны хавар цэцэрлэгжүүлэлтийн тухай өөрийн туршлагыг өгүүлсэн ном хэвлүүлэн, биеийн галбираа хэрхэн хадгалах талаар зөвлөгөө өгсөн аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top