Японы зүүн хойд зүгт газар хөдөлсний улмаас “Синкансэн” хурдан галт тэрэгний хөдөлгөөн гурван чиглэлд зогссон байна. Газар хөдлөлтийн хүч 6,2 балл байсан бөгөөд хэдэн арван хүн бэртэж гэмтжээ.
Японы цаг уурын үндэсний албанаас цунамийн аюул зарласан боловч хэсэг хугацааны дараа цуцалсан аж.
Газар хөдлөлтийн гол хүч Тотига арал дээр тохиолдсон ба голомт нь гүндээ 10 км байжээ. Газар хөдлөлийн түлхэлтийн хүч Фукусима, Токиог оролцуулаад 14 арал дээр мэдрэгдсэн байна.
Токио-Тохоку, Токио-Дзеэцу, Токио-Нагано чиглэлийн хурдан галт тэрэгнүүдийн хөдөлгөөн сэргээгджээ. “Фукусима-1” атомын цахилгаан станц дээр байгалийн гамшигтай холбоотойгоор ямар нэгэн асуудал үүсээгүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )