Жерар Депардье чеченчүүдийг баясгав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Өнгөрөгч долоо хоногт Мордовт байнгын оршин суух хаяг авсан Жерар Депардье Саранскаас Чечень рүү нисчээ. Грозный-д түүнийг өндөр дээд зочны хувьд хөл хөөрцөгтэй угтаж аван, тус улсын төрийн тэргүүн түүнийг дагалдан явсан аж.

Жерар Депардьегийн хувийн онгоц ням гаригийн орой Грозный хотын нисэх буудалд газарджээ.  Алдартай жүжигчнийг чеченийн заншлаар угтацгаасан байна.  Түүнийг буунгуут ерөнхийлөгчийн ордонд аваачин, зориулж бэлдсэн уран бүтээлчдийн тоглолт, чеченийн эстрадын оддын дууг сонирхуулжээ. Депардьегийн айлчлалтай холбогдуулан алдартай Je t”aime-ийг зориуд франц хэл дээр эгшиглүүлэн, хэсэг хугацааны дараа жүжигчин эр дагаж дуулан, бүжиг хүртэл хийсэн байна.

Энэхүү аялал зүгээр нэг энгийн тохиолдол бус Жерар Депардье мөдхөн Грозный-д өөрийн кино зураг авалтаа эхлүүлж болзошгүй аж.  

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top