Туркийн Стамбулаас Ашхабад руу нислэг үйлдэх ёстой байсан "Туркменховаеллары" нисэх компанийн онгоцноос гарсан нэг тонн гаруй алтыг саатуулжээ. Бүрдүүлсэн баримт бичгийн дагуу бол тэнд сантехникийн хэрэгсэл байх ёстой аж.
Гаальчдын илрүүлсэн бүртгэлгүй алтны нийт жин 1,3 тонн байсан хэмээн туркийн хэвлэлүүдэд мэдээлж байна.
Уг ачааны эзнээр тогтоогдоод буй туркийн Polimeks барилгын компани ачааг ном журмаар нь ачуулсан гээд хэмжээг нь хэвлэлд мэдээлж байгаагаас хамаагүй багаар мэдүүлж байна. Тэдний өгүүлж буйгаар, онгоцны бүхээгт ердөө л 190 кг алт байсан гээд түүнийгээ банкны шилжүүлэг үйлчилдэггүй орнуудад төлбөрийн хэрэгсэл болгох зориулалттай байсан гэж мэдүүлж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, Polimeks барилгын компани туркийн зах зээл дээр 17 жил болж байгаа ба Ашхабадын телевизийн цамхагийг оролцуулаад 120 гаруй төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )