Кинотеатр руу албаны машинаар дайрч орсон түшмэлийг баривчлав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Албаны Volkswagen Santana машинаар кинотеатр руу дайрч орсон албан тушаалтныг Хятадад баривчилжээ. 26 хүн бэртэж гэмтсэн уг осол Хэнань мужид хоёрдугаар сарын 24-ний өглөө болсон аж.

Намын хорооны соёл, урлаг хариуцсан нарийн бичгийн дарга Лю Цяньчонг тоормозны гишгүүрээ андууран газаа нэмэн кинотеатр руу дайрч орсон байна. Тухайн үед тэнд Дэнлүүний баярт зориулсан уламжлалт арга хэмжээ зохиогдож байжээ.

Орон нутгийн цагдаагийнхны мэдээлж буйгаар, гэмтсэн 26 хүнийг эмнэлэгт хүргэсэн ба хоёр хүний биеийн байдал одоог хүртэл маш хүнд байдалтай байна хэмээн China.org.cn-д мэдээлсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top