2014 онд алдартай порно жүжигчин Коко Браун сансарт нисэх аж. Энэхүү аяллын тасалбар түүнд 100 000$-оор олджээ.
Коко Браун сансрын бэлтгэлээ хангаж дуусаад хувийн эзэмшлийн пуужингаар дэлхий орчмын тойрог замд гарна хэмээн мэдээлж байна. Сонирхолтой нь, Браун энэхүү нислэгт оролцохын тулд өчүүхэн ч хүчин зүтгэл гаргаагүй бөгөөд Берлинд зохиогдсон нэгэн арга хэмжээний үеэр түүнд энэ талаар санал тавингуут шууд зөвшөөрсөн аж. Хэрэв нислэг амжилттай болоход хүрвэл Браун сансарт ниссэн хоёр дахь афро-америк гаралтай бүсгүйгээр тодрох ба харин сансарт гарсан анхны порно жүжигчин болох юм.
Жингүйдлийн нөхцөлд секс хийх эсэх талаар түүнээс асуухад тэр шууд “үгүй” хэмээн хариулж байна. Тэгээд ч дэлхийгээс 100 км өндөрт сексдэнэ гэхэд түүний зориг арай л хүрэхгүй байгаа бололтой. Жүжигчин бүсгүйн өгүүлж буйгаар, сансарт сексдэх нь бүү хэл жингүйдлийн нөхцөлд өөрийн биеэ хянахад ч түвэгтэй гэж үзэж байна. Харин тэрээр сансарт хөхөө гарган нүцгэлж, Дэлхийн фон дээр зурагаа авахуулна гэж ярьж байгаа аж.
Үүнээс үзэхэд, одоохондоо жингүйдлийн үеийн сексийн талаар түр мартан, харин ойрын хугацаанд сансарт анхны эротик үзүүлбэр үзэхийг хүлээх л үлдлээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
Пррпляьчии