Камчаткад орших Горелый галт уул 900 метрийн өндөрт уур, хий цацжээ. Оросын шинжлэх ухаан академийн Геофизикийн албаны Камчаткийн салбараас мэдээлснээр, одоогоор хүн ам суурьшсан газруудад онцын аюулгүй байгаа аж.
Горелый галт уул 2012 оны зургаадугаар сард идэвхжжээ. Энэ нь үе үе уур, хий цацах, идэвхжил нь нэмэгдэх байдлаар илэрч байгаа аж. Харин үнс нурам цацах хэмжээнд арай хүрээгүй байна.
Оросын Геофизикийн албаны мэргэжилтнүүдийн үгээр, галт уул секундэд 0,96 микрометр чичиргээг зааж байгаа бөгөөд ноцтой хэлбэлзэл үүсгэх байдал бүртгэгдээгүй байгаа аж.
Горелый галт уул Петропавловск-Камчаткаас зүүн хойд зүгт 75 км зайтай оршдог ба идэвхтэй байгаа галт уул юм. Түүний өндөр нь далайн түвшнээс дээш 1828 метр бөгөөд оргилолт нь дэлбэрэлтийн шинж чанартай аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )