Орост “гахайн ханиадаар” нас барсан шинэ тохиолдлууд гарлаа. Энэ өвчнөөр саяхан Пенза, Саратов хотуудад хоёр хүн нас баржээ. Эмч нарын өгүүлснээр, өвчтөнүүд хэт оройтож эмнэлгийн тусламж авсан гэнэ.
Камчаткад нөхцөл байдал хүндрэн, орон нутгийн арван оршин суугчид H1N1-ийн онош тавьжээ. Оренбург мужийн 100 гаруй дунд сургууль хаагдсан байна.
Орост ханиадны дэгдэлтийн голомтоос болж нийтдээ 10 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэж байгаа аж. Эдгээрийн ихэнх нь хүүхдүүд ба районы эмнэлгүүдэд ор хүрэлцэхээ байжээ.
Амны хаалт Мурманскийн эмийн сангуудын хамгийн гүйлгээтэй бараа болж байна. Олон нийтийн үйлчилгээний газарт амны хаалттай зорчих дэглэм тогтоод байгаа бөгөөд ялангуяа сургууль, цэцэрлэгүүдэд онцгойлон анхаарч байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )