АНУ-ын төрийн департментын хэвлэлийн албаны орлогч дарга Патрик Вентрелл даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “АНУ-ын зүгээс хүмүүсийн эмх замбараагүй цугларалтыг тараах зориулалтын үхэлд хүргэх үйлчилгээгүй нулимс асгаруулагч хийг египетийн засгийн газарт нийлүүлэх лицензийг дэмжлээ” хэмээн өгүүлжээ.
Өмнө нь мэдээлж байснаар, улс орны эдийн засгийн хүнд нөхцлөө үл харгалзан, Каир АНУ-аас 140 мянган сав нулимс асгаруулагч хийг 2,6 сая доллараар худалдан авсан аж. Үүнд нь сөрөг хүчний зүгээс нэлээн шүүмжлэлтэй ханджээ. “Мубаракийн дэглэм татвар төлөгчдийн мөнгийг тэдний үр хүүхдийг хөнөөхөд зарцуулж байна” гэж сөрөг хүчний эвслийн төлөөлөгч Хусейн Абдель Гани мэдэгдсэн байна.
Энэ үед америкийн эрх баригчдын зүгээс египетчүүд цугларч, тайван замаар эсэргүүцэл илэрхийлэхийг дэмжиж байна гээд “эрх чөлөөт, ардчилсан Египетэд хүчирхийлэлд орогнох газар үгүй” хэмээн Вентрелл өгүүлэн, “америкийн энэхүү бүтээгдэхүүнүүд нь хүмүүсийн амь насыг аврах, эд хөрөнгийг нь хамгаалахад чиглэгдэх ёстой” гэсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )