Эверестийн оргилд долоо хоногт хоёр гарч рекорд тогтоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Непалын залуу уулчин бүсгүй Чхурим (Chhurim) дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд нэг улиралд хоёр дахин гарсан цорын ганц хүнээр тодрон, даваа гаригт Гиннесийн амжилтын номонд албан ёсоор бүртгэгдлээ хэмээн Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.

Тэнд дурдсанаар, Чхуримын 8850 м өндөр Эверестэд авирсан хоорондын зай нь ердөө 7 хоног бөгөөд тэрээр 2012 оны тавдугаар сарын 12, 19-ний өдрүүдэд гарсан аж.

Даваа гаригт Непалын аялал, жуулчлалын сайд Поста Бахадур Богати (Posta Bahadur Bogati) 29 настай тамирчин эмэгтэйд Гиннесийн номонд нэр нь орсон тухай албан ёсны батламжийг гардуулжээ.

Тамирчин бүсгүйн өгүүлж буйгаар, цаашид дэлхийн бусад өндөр оргилуудыг “байлдан дагуулах” төлөвлөгөөтэй байна гэжээ.

Д.Мигаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top