Кембрижийн гүнж Кейт Миддлтоны бага дүү супермаркетад ажиллахаар болжээ. Пиппа Миддлтон дэлгүүрээс эрхлэн гаргадаг сар тутмын Waitrose Kitchen сэтгүүлийг хөтлөх аж.
Тэрээр өөрийн нийтлэлүүддээ үдэшлэг хэрхэн зохион байгуулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд хэрхэн бэлтгэх талаар уншигчдад зөвлөгөө өгөх юм.
29 настай Пиппа Миддлтон өмнө нь үдэшлэг зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг эцэг эхийнхээ компанид ажилладаг байжээ. Өнгөрсөн жил тэрээр янз бүрийн баяр тэмдэглэх болон төрөл бүрийн жорууд бүхий ном хэвлүүлсэн нь зарим талаараа хэтэрхий мэдээжийн зүйлс бичсэн хэмээн шүүмжлэлд өртөж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )