Ливерпулийн алдарт дөрвөлийн хамгийн бага болох Жорж Харрисон 2013 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр 70 нас хүрэх байлаа.
The Beatles хамтлагт тэрээр соло-гитарчин байсан бөгөөд хөгжмийн урлагийн алдар хүндийн оргилд хүрэх гараа нь 1957 онд Жон Леннон, Пол Маккартни нар түүнийг The Quarrymen хамтлагтаа урьснаар эхэлсэн аж. Хожим нь The Quarrymen хамтлаг дэлхий дахинаа алдаршсан The Beatles болсон билээ.
Жорж Харрисоны авьяасыг шүтэн бишрэгчид түүнийг хамтлаг дотроо хамгийн эвсэл сайтай нь гэж тооцдог байжээ. Түүний шилдэг хөгжмүүдээс дурдвал: "Here comes the sun", "Taxman", "Something", "Long, long, long", "I, me, mine", хамгийн алдартай бүтээлийн нэг нь "Still my guitar gently weeps".
Домогт гитарчин эрхэм 2001 онд хорт хавдраар таалал төгссөн билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )