Samsung, Visa хоёр хуванцар картуудыг “устгана”

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Барселонд болсон Дэлхийн үүрэн холбооны конгресс дээр Samsung-тай өргөн хүрээнд хамтран ажиллах эхлэл тавигдаж буй талаар Visa зарлажээ. Утасгүй технологийн NFC системийг ашиглан, хоёр компани гар утсаар хийх төлбөрийг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллах аж.

Уг хамтын ажиллагааны гол мөн чанар нь, смартфон одооноос эхлэн уламжлалт хуванцар картын оронд төлбөрийн хэрэгсэл байдлаар ашиглагдах юм байна. Үүний тулд гар утсандаа Visa PayWave өргөтгөлийг урьдчилан суулган идэвхжүүлж, уг программ банктай мэдээлэл солилцох замаар өөрийн данснаас хүссэн үйлдлээ хийх боломжтой болох юм. Энэхүү программ удахгүй Samsung-ийн бүх смартфонд бий болно гэжээ.

Visa өөрийн зүгээс Visa Mobile Provisioning системийг нэвтрүүлэхэд анхаарах аж. Энэ нь кассын төхөөрөмжүүдэд суурилагдах юм байна.

ABI Research шинжээчдийн таамаглаж буйгаар, холболтгүй төлбөр төлөлтийн зах зээл ойрын үед ихээхэн түгээмэл болж, 2014 он гэхэд смартфоны 1\5 хувь нь NFC чипээр тоноглогдоно гэжээ. Жилийн дараа гэхэд 300 сая тийм төхөөрөмж хэрэглэгчдийн гар дээр очих бөгөөд 2017 он гэхэд зах зээл 1,95 тэрбум төхөөрөмжөөр нэмэгдэх аж.

Иймэрхүү байдлаар хэсэг хугацаа өнгөрөхөд, барууны орнуудад хуванцар карт өнгөрсөн зууны “үлдэгдэл” болж хувирах бололтой.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top