Египетийн эртний Луксор хотын тэнгэрт агаарын бөмбөлөг дэлбэрэн 18 жуулчин амь үрэгдсэний дотор 9 хонконг, 4 япон, 2 франц, британи, унгар, египетийн тус бүр нэг жуулчин байжээ.
Агаарын бөмбөлгийн бүхээгт байсан нэг хийн баллон дэлбэрэн, 300 метр өндөрт байсан бөмбөлөг тэнцвэрээ алдан газар руу унаж шатсан аж. Бөмбөлгийг жолоодож явсан египет эр, нэг британи жуулчин хоёр 20 м өндөрт шатаж буй бөмбөлгөөс үсрэн, хүнд гэмтэж амьд үлдсэн бөгөөд бусад нь шатаж амь үрэгджээ.
Испанид үйлдвэрлэгдсэн энэхүү агаарын бөмбөлөг нь Egyptian Airship Balloon компанид харьяалагддаг байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )