Казанийн нисэх буудал дээр хоёр онгоц мөргөлджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Урьдчилсан үзлэгээр, өнөөдөр Казань хотын нисэх буудал дээр гарсан хоёр онгоцны мөргөлдөөнд маневр хийх үедээ хөдөлгөөний дүрмийг зөрчсөн АН-124 онгоцны ахмад буруутай болох нь тогтоогджээ.

Одоогоор онгоцны багийнхан цусан дахь мансууруулах бодисын хэмжээг тогтоох эмнэлгийн шинжилгээнд хамрагдаж байна.

Уг осол өнөө өглөө болсон аж. АН-124 онгоц газардсаны дараа зогсоол дээр эргэхдээ далавчаараа ЯК-42 онгоцны хамрын хэсгийг мөргөсөн байна. Тухайн үед АН-124 онгоцны бүхээгт багийн 8 гишүүн, Ульяновскоос нисэж ирсэн 8 техникийн ажилтан байжээ.

Бэртсэн гэмтсэн хүмүүс байхгүй бөгөөд хохирлын хэмжээг тогтоож байгаа аж. Хэрэв хохирол нэг сая рублээс хэтрэх тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ гэж тээврийн албаны төлөөлөгч Дмитрий Захаров өгүүлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top