Афган бүсгүйн хэрчигдсэн чих, хамрыг сэргээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон Афганистаны иргэн Аиша Мохаммадзайн \хэвлэлүүдэд түүнийг Биби Аиша гэж нэрлэдэг байсан\ хуучин төрхийг эмч нар сэргээж чаджээ. 2009 онд түүний араатан-нөхөр чих, хамрыг нь огтолсон билээ. Time сэтгүүл нүүрэн дээрээ зэрэмдэглэгдсэн Аишагийн зургийг тавьсны дараа түүний энэхүү эмгэнэлт түүх бүх дэлхийгээр тархсан аж.

Эр зоригтой бүсгүй шинэ чих, хамартай болсон мэс заслын үр дүнгээ сэтгүүлчдэд хандан үзүүлэхээр шийджээ. Афганистаны эмэгтэйчүүдийн дарлал, доромжлолын амьд жишээ болсон Аиша бүсгүй хэвийн амьдралд эргэж ороход бэлэн болжээ. Энэ бүхэнд хүрэхийн тулд түүнд бүхэл бүтэн гурван жилийн хугацаа шаардагдсан аж.

Түүний нүүрэн дээрх шарх, сорви хараахан бүрэн аньж эдгээгүй ч түүний туулж өнгөрүүлсэн аймшигт зүйлсийн дэргэд эдгээр нь юу ч биш санагдана. Бүсгүй сэтгүүлчдэд гурван жилийн өмнө өөрт нь тохиолдсон аймшигт түүхийг өгүүлсэн байна.

Түүнийг 19 настайд талибын дайчин эр эхнэр болгож авсны дараа түүний болон тэдний гэр бүлийнхний байнгын дарамтанд өртөх болжээ. Ингээд нэгэн өдөр тэднээс зугатсан боловч баригдан, таван сар шоронд хоригдсон байна. Дараа нь шүүх хурал болон түүнийг нөхөрт нь буцааж очуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нөхөр нь тэр даруй түүнийг ууланд аваачин хүлж байгаад чих, хамрыг нь огтолсон аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
agi(202.179.10.114) 2013 оны 03 сарын 25

hvni vnergvi nowsh be ternig **w** tarna

0  |  0
Top