АНУ-ын Сенат Чак Хейгелийг баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайдаар Чак Хейгелийг америкийн сенат баталлаа. Хэдийгээр санал хураалт үргэлжилж байгаа ч Хейгел шаардагдах хэмжээний саналын тоог авчээ. Тэрээр Леон Панеттагийн оронд томилогдож байна.

Чак Хейгел 1946 оны аравдугаар сарын 4-нд Небраска мужийн Норт-Платт хотод төржээ. Вьетнамын дайны оролцогч байсан бөгөөд байлдааны ажиллагааны явцад шархадсан хүмүүст олгодог одонгоор хоёр ч удаа шагнагдаж байсан аж.

1984 онд үүрэн холбооны Vanguard оператор-компанийг байгуулан тэрбумтан болсон байна. 1997-2009 онуудад төрөлх муж Небраскаг төлөөлөн сенатороор ажиллаж байжээ. 2008 оны сүүлээр АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдсөн боловч Хиллари Клинтонд  ялагдсан аж.

Сенатаар батлагдахгүй нэлээн удсан шалтгаан нь нэг намын журмын нөхөд буюу бүгд найрамдахчуудын зүгээс шүүмжлэлд өртөөд байсан явдал юм. Тэд Хейгелийг Батлан хамгаалахын сайд болоход хэт зөөлдөнө гэж болгоомжилж байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top