Каирын хойд зүгт мягмар гаригийн орой хүчнийхэн болон жагсагчдын хооронд хурц ширүүн мөргөлдөөн болжээ. Нийслэлээс 120 км зайтай оршдог Дакахлия мужийн засаг захиргааны төв болох Эль-Мансура хотод сөрөг хүчнийхний жагсаал цуглааныг цагдаагийнхан хүч хэрэглэн хөөж тараахыг оролдсоны дараа нөхцөл байдал ширүүссэн аж.
Египетийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, хэв журам сахиулагчид гал нээсний улмаас хэдэн арван жагсагчид шархаджээ. Тэнд байгсдын ярьж байгаагаар, мөргөлдөөн нь жинхэнэ гудамжны тулаан болж хувирсан байна. Орон нутгийн оршин суугчид шархдагсдыг нүүлгэн шилжүүлэхэд тусалж байгаа ба түргэн тусламжийн машинууд тухайн районд хүрэлцэхгүй байгаа аж.
Тус оронд цэрэг армийн үүргийг идэвхжүүлэх уриалга чангарч байна. Улс төрийн олон хүчнүүдийн үзэж буйгаар, зөвхөн энэ л Египетийг бүхэлд нь исламжуулах процессыг сөрөх ганц хүч аж. Үүнтэй холбоотойгоор, баасан гаригт Каир хотноо зэвсэгт хүчнийхнийг дэмжих олон сая хүний жагсаал төлөвлөгдөж байгаа бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )