Челябинскийн солирт хөшөө босгохоор шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Челябинск мужийн эрх баригчид хоёрдугаар сарын 15-ны өдөр тус мужийн нутаг дэвсгэрт унасан солирт зориулан хотын төвд хөшөө босгохоор шийдвэрлэлээ хэмээн мягмар гаригт мэдээллээ.

“Челябинск муж дээгүүр нисэн өнгөрсөн солир өмнөд уралчуудын ой санамжид урт удаан хугацаанд хадгалагдах нь дамжиггүй. Энэ бүс нутгийн оршин суугчид дэлхийн хэмжээний чухал үйл явдлын гэрчүүд болсон билээ. Иймд эрх баригчид болон зарим санаачлагатай иргэдийн зүгээс энэхүү гариг хоорондын “айлчлалыг” хэрхэн мөнхжүүлэх талаар бодолхийлж эхэлжээ. Ингээд челябинскийн солирт хөшөө босгох, бичиг хэрэг, бэлэг дурсгалын чиглэлээр ашиглах хэв загварыг зохиомжлохоор шийдвэрлэсэн байна” гэж мужийн засаг захиргааны сайтад өгүүлжээ.

Ойрын үед ажлын хэсэг байгуулагдан эдгээр төслүүдтэй холбоотой уралдаан, шалгаруулалт явагдах аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top