Манай гариг дэлхий дээр бидний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдөг хэсэг газар байдаг аж. Энэ нь бүх газар нутаг хойноосоо урагшаа 2 м, зүүнээс баруун тийш 2,5 м зайтай орших “Хартманы шугам” гэж нэрлэгддэг геобиологийн тороор сүлжилдсэн байдаг явдал юм.
Иймээс бидний орон сууц, ажлын байр, ногооны талбай, зуслангийн газар маань 2х2,5 метр харьцаатай үл үзэгдэх тэгш өнцөгтүүд дээр байрладаг аж. Харин амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг ажлын ширээ, унтлагын өрөөний ор зэрэг нь эдгээр шугамуудын огтлолцол дээр байрласан хүмүүсийн толгой өвдөх, нойргүйдэх, даралт хэлбэлзэх, мартамхай болох зэрэг шинжүүд илрэн тэр бүү хэл сүрьеэгээр өвчлөх тохиолдол ч гардаг юм байна.
Энэ торыг хэрхэн тодорхойлох талаар Болгарын эрдэмтэн И.Милевийн хийсэн туршилтыг сонирхуулья.
Эргэлтийг нь ажиглахын тулд соронзон бус материалаар хийгдсэн цагираг хэлбэрийн ачааг утсанд дүүжилж, өөрийн унтдаг ор, ажлын ширээн дээгүүр алгуурхан барьж яван ажиглахад “Хартманы шугам”-д хүрэнгүүт ачаа дайвалзан, огтлолцол дээр очиход эргэлдэж, торны дотор талд тайван байна. Ажиглалтаа эхлэхээс өмнө утасны эрч суларч, тэнцвэрийн байдалд орохыг хүлээх хэрэгтэй.
Энэ бүхнээс харахад, бидний унтдаг ор, ажлын ширээ энэхүү шугам дээр, ялангуяа огтлолцол дээр орших бус харин шугамын дотор талд байх нь илүү зохимжтой аж.
Шалгалт туршилтыг анх хийж үзэхэд амжилтгүй болж болно, гэхдээ шантрах хэрэггүй. Өөр өөр цагт, дахин давтан туршин шалгаж үзэх хэрэгтэй. Энэ маягаар, жишээ нь, унтдаг орныхоо байршлыг тогтоож чадвал сүүлийн үед элбэгшээд байгаа нойргүйдлээс сэрэмжлэх сайн талтай байж болохоор. Хэрэв огтлолцол дээр байршсан шинж тэмдэг илэрвэл өөр тийш хөдөлгөн шугамын дотор талд байрлуулах нь зүйтэй.
Мөн гэрийн амьтдаа сайн ажиглах хэрэгтэй гэнэ. Нохой “Хартманы шугамын” огтлолцол дээр бус, дотор талд нь хэвтдэг бол муур эсрэгээрээ байдаг аж. Бас унтдаг орныхоо доор толийг уруу нь харуулж тавих, шавартай хайрцаг, сонгино сармис тавьж хортой нөлөөг бууруулж болно гэж эрдэмтэд үзэж байна.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )