БНСУ-д их хэмжээний цас үргэлжлэн орж, цасны зузаан 40 см хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо хоёр өдөр дарааллан их хэмжээний цас орж, зарим газруудад цасны зузаан 40.2 см хүрчээ. 

Тус улсын нийслэл Сөүл хотноо 1907 оны 11-р сард хамгийн их цас орж, цасны зузаан 16.5 см-т хүрч байжээ. Уг рекордыг энэ удаагийн цас эвдэж, 117 жилийн дараа орсон хамгийн их цас болоод байна. 

Цаг агаарын энэхүү үзэгдлийн улмаас Гванжинд авто зам руу мод унаж, зарим хэсэгт хөдөлгөөн хязгаарласны улмаас замын хөдөлгөөн болон метроны шугамууд саатаж эхэлжээ.

Онцгой байдлын албанд зам тээврийн осол болон унаж бэртснээс үүдэлтэй 150 гаруй удаагийн дуудлага мэдээлэл иржээ. Мөн Сонбуг дүүрэгт цахилгааны кабель дээр мод унасны улмаас 200 орчим айл, өрхийн цахилгаан тасарсан байна

Сөүл хотын захиргаанаас мэдээлснээр зам дээрх цасыг арилгахаар 11 мянга гаруй албан хаагч, 20 мянга орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top