ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2024.11.28. Энэ оны 333 дахь өдөр бөгөөд он дуусахад 33 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 17 минутад мандаж, 17 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө 5 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн энэрэл нигүүслийн өдөр, Улаан гарагийн өдөр тохиож байгаа бол  Албани, Зүүн Тимор, Мавритани, Панамад Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Польшийн кино найруулагч, зохиолч Агнешка Холланд, Америкийн жүжигчин, найруулагч, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Эд Харрис, Мексикийн кино найруулагч, Оскарын таван удаагийн, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн шагналт Альфонсо Куарон, Мали улсын Ерөнхий сайд асан Умар Ли, Парагвайн хөлбөмбөгч Нельсон Вальдес, Австралийн сагсан бөмбөгч Эндрю Богут зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1988 оны энэ өдөр БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хооронд “Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулж байх тухай” гэрээг байгуулжээ.

БНСРУ-ын Ерөнхийлөгч Н.Чаушеску БНМАУ-д айлчилжээ.

2011 оны энэ өдөр О.Батсайхан, Д.Болд, Ж.Баатархүү, З.Ганбаатар, Ц.Туяа, Ч.Ганзориг нар Төрийн соёрхол шагнал хүртэв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1964 оны энэ өдөр Ангараг гараг руу Америкийн “Маринер-4” автомат станцыг илгээжээ.

1966 оны энэ өдөр Бурундид хаант төрийг түлхэн унагасны дараа Мишель Мичомберо анхны Ерөнхийлөгч нь болжээ.

1974 оны энэ өдөр Жон Леннон Элтон Жоны тоглолтын үеэр сүүлчийн удаа тайзан дээр гарчээ.

1990 оны энэ өдөр 65 настай Маргарет Тэтчер Их Британийн Ерөнхий сайдын суудлаас буув.

2016 оны энэ өдөр Бразилын “Шапекоэнсе” хөлбөмбөгийн багийнхны дийлэнх нь онгоцны ослоор амиа алджээ.

Билгийн тооллын 28. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top