Хууль бус цагаачдын асуудлыг хэлэлцжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 28

 

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн ерөнхийлөгч Клаудия Шейнбаумтай утсаар ярьж, Мексикээр дамжин АНУ-д орж ирдэг хууль бус цагаачдын урсгалыг сааруулах асуудал хэлэлцсэн байна.

“Би Мексикийн шинэ ерөнхийлөгч Клаудия Шейнбаумтай утсаар ярилаа. Мексикээр дамжин АНУ-д орж ирдэг хууль бус цагаачдын урсгалыг зогсоож, манай улсын өмнөд хилийг үнэн хэрэгтээ хааж өгөх амлалтыг тэрээр өглөө. Бид хоёр мөн мансууруулах бодисын хууль бус наймааг зогсоохын тулд юу хийж болох талаар хэлэлцсэн” гэж Трамп Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудастаа бичжээ.

Хууль бус цагаачлал болон мансууруулах бодисын хууль бус наймаатай холбоотойгоор Мексик, Канадаас орж ирэх бүх бараанд 25%-ийн гаалийн татвар ногдуулна гэж Трамп өмнө нь мэдэгдэж байжээ. Мексикийн эрх баригчид хариуд нь яг адилхан арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Худалдааны дайн нь АНУ-ын эдийн засагт ч таагүй нөлөө үзүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top