БНСУ | Цанаар ажилдаа явж буй эрийн бичлэг ШУУГИАН тарив

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 28

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо 40 см хүртэлх цас орж, сүүлийн 117 жилд тохиогоогүй үзэгдэл болоод байгаа билээ. Тус улсад замын түгжрэл үүсэж, метроны шугамуудын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан ажил, хичээлдээ явахад хүндрэл үүсэж, иргэд гэрээсээ гарах боломжгүй болсон байна. 

Үүнтэй холбогдуулан Ёнгин хотын нэгэн оршин суугч цана ашиглан ажилдаа явж буй бичлэг олны анхаарлыг ихээр татаад байна. Хурдны зам дээр зугуухан явах машинуудын дундуур сүлжин явах уг эрийн бичлэг X болон SNS сүлжээнд хурдацтай тархаад буй бөгөөд тэрээр олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан цанын тамирчин аж.

Одоогоор Ёнгин хотын нэгэн ахлах сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж буй Ким Жун Мин SBS News-д өгсөн ярилцлагадаа "Би сургууль руугаа автобусаар явах гэж байсан ч цас их орсон учраас цанаар явбал илүү хурдан байх болов уу гэж бодсон. Ажилдаа очихын тулд 12км замыг нэг цаг хагасын хугацаа зарцуулсан. Гэсэн ч ажилдаа очсоны дараа сургууль өнөөдөр амрахаар болсон байсан. Би цанаар гулгахаа болиод удаж байна л даа. Тиймээс гар минь яг л тасарчихсан юм шиг л санагдаж байна" хэмээн ярьсан байна. 

Тэрээр "Солонгосчууд юу ч болж байсан ажилдаа явдаг" гэх яриа дахин гарахад хүргэжээ. Учир нь 1990-ээд оны үед болсон үерийн үеэр тус улсын иргэд цээжээр татсан үерийн ус дундуур алхан, ажилдаа явж байсан бөгөөд тухайн үед "Солонгосчууд юу ч болж байсан ажилдаа явдаг" гэх яриа гарч байжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochid(86.111.137.17) 2024 оны 12 сарын 02

aguu ard tumen shuu

1  |  0
Мэдэхгүй(202.126.89.154) 2024 оны 12 сарын 03

117 цасгүй цана хаана байсан бэ

0  |  3
Иргэн (66.181.190.181) 2024 оны 12 сарын 03

Гүйлтийн цанын спорт бол ёстой ясны хөлс, эцсийн хүч хоёрыг дуусгадаг тэсвэр хатуужилын туйл болсон гайхамшигтай спорт доо!!!

7  |  1
зочин(66.181.161.42) 2024 оны 11 сарын 30

Жинхэнэ хариуцлага гэж үүнийг л хэлэх байх даа

15  |  1
Зочин(66.181.179.184) 2024 оны 12 сарын 02

Суралцах юм ихтэй хүмүүс юм билээ.

11  |  1
Иргэн(103.212.118.150) 2024 оны 12 сарын 02

Манайхан бол яавал ажил таслах вэ гэж шалтаг хайдаг.

12  |  1
зочин(103.10.22.122) 2024 оны 11 сарын 30

Монголд Солонгосчууд ирж гулгадаг\n\n

3  |  1
Х(66.181.188.210) 2024 оны 12 сарын 02

Улсынхаа өрийг дарж үр хүүхдүүддээ өр үлдээхгүй гэж тэгж зүтгэдэг

17  |  0
Top