NASA цохилтын долгион ажиглажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

НАСА-гийн Кассани аппарат Санчир гаригийн ойролцоо ер бусын хурдтай эргэлдэж буй нарны хэсгүүдийг анх удаа ажигласан байна. Энэхүү явдал нь гаригийн эргэн тойронд болж байгаа соронзон систем бүхий ховор үзэгдлийг ойроос харах боломжийг эрдэмтдэд олгож байгаа юм.

Уг хэсгүүд нарны салхины хүчтэй шидэлтээр цацагдан, Санчир гаригийн эргэн тойронд соронзон орон үүсгэж байгаа аж. Сүүлийн ажиглалтаас харахад, Санчир гариг уг хэсгүүдийн хурдыг нэмэгдүүлж, тодорхой эрчим хүчээр цэнэглэдэг өөрийн гэсэн цохилтын долгионыг үүсгэж байжээ.

Иймэрхүү цохилтын долгионууд ихэвчлэн огторгуйд  шинэ одод бүрэлдэх үед ажиглагддаг ба тэсрэлтийн үед хэсгүүд нь гэрлийн хурдад дөхөхүйц их хурдтайгаар тархдаг аж.

НАСА-гийнхны ярьж буйгаар, Санчир гаригийн соронзон орон дахь цохилтын долгион дээр суурилан оддыг судалж болно хэмээн үзэж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top