Египетийн Луксорт дэлбэрсэн агаарын бөмбөлгөөс амьд гарсан хоёр хүн эмнэлэгт хэвтэж байгаа билээ. Тэд бөмбөлгийг газарт хүрэхээс өмнө амжин үсэрсэн аж.
Тэдний нэг болох египет-нисэгч түлэнхийн шархтай байгаа ба хоёр дахь нь Шотландын жуулчин амьд гарчээ. Тэрээр олон тооны хугарал гэмтэлтэй ч амь насанд нь аюулгүй гэж эмч нар үзэж байна. Түүнээс л бөмбөлөг дээр юу тохиолдсон талаар мэдэж болох аж.
Эрх баригчдын зүгээс бүх агаарын бөмбөлгийн нислэгийг хориглосон ба болсон явдлын нөхцөл байдлыг цагдаагийнхан мөрдөн шалгаж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )