8 настай охиноо 100км\цаг хурдтай машин барихыг шаардав /видео/

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

8 настай Карина Микульчик охин эцэг эхийнхээ зөвшөөрлөөр Audi машины жолоочийн суудалд суун, цастай замаар хэсэг хугацаанд машин жолоодож яваа бичлэг интернетэд тавигджээ.

Бичлэгийн эзэд нь түүний эцэг эх болох, Петербургийн оршин суугч 29 настай Елена, 28 настай Дмитрий Микульчик нар аж. Тэд охиныхоо үйлдлийг тал бүрээр дэмжин, машинаа хааш нь залахыг зааж байна. Энэ бүхнээс харахад, бяцхан охинд болон бусад замын хөдөлгөөнд оролцогчдод ямар аюул учирч болох талаар аав ээж нь огтхон ч бодолцохгүй байгаа бололтой.

5 минут 40 секунд үргэлжлэх бичлэгийн туршид Audi-ын хурд 70-100 км\цагт хэлбэлзэж байна. Дмитрий юм л бол охиноо зоригжуулан, “ядаж 75-100 руу” гишгэхийг уриалан, спидометрийн заалт 90км\цаг давангуут ахиад жаахан нэмчих хэмээн шаардаж байна: “Газаа гишгээ, айх хэрэггүй” гэж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top