Мичиган мужийн Детройт хотын 43 настай иргэн Лиза өөрийн ер бусын идэх дуршлаас шалтгаалан сүүлийн 15 жил муурынхаа үсийг хүнсэндээ идэвхтэй хэрэглэж байгаа аж.
Түүний өгүүлж буйгаар, хайртай амьтныхаа үсийг идэх нь эхлээд түүнд тухайн амьтантайгаа нэгдмэл нэг байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан бол сүүлийн хоёр жилд жинхэнэ “дон” болон хувирчээ.
“Би муурын үснээс хамааралтай болчихсон, түүнгүйгээр хоёр цаг ч байж чадахгүй” гэж Лиза ярьсан байна. Тэрээр хайртай муурынхаа үсийг диван, шал хаа сайгүй цуглуулж болох ч биед нь байгаа нь хамаагүй амттай санагддаг гэнэ.
“Би муураа яг л зулзагаа долоож байгаа эх муур шиг долоож, хоншоор, нуруу, сарвууг нь цэвэрлэдэг. Гэхдээ би мэдээж түүний биеийн бохир хэсэгт хүрдэггүй” гэж эмэгтэй өгүүлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )