Швейцарийн Менцнау хот дахь мод боловсруулах үйлдвэрт буудалцаан болж 5 хүн амь үрэгдэн, хэд хэдэн хүн хүндэвтэр шархадсан байна. Люцернийн цагдаагийн газар энэхүү мэдээллийг баталсан ба дэлгэрэнгүй мэдээллийг дараа тараана хэмээн цагдаагийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Урс Виггер өгүүлжээ.
Буудалцаан өнөөдөр орон нутгийн цагаар 9 цагийн орчимд Kronospan AG компанийн хоолны газарт болсон аж. Хэргийн газарт цагдаагийн тасгууд ажиллаж байгаа бөгөөд байгууллагын ажилтнуудын ойр дотныхонд зориулан утсан харилцааны мэдээллийн тусгай шугам нээжээ.
Энэ явдал 2013 он гарсаар Швейцарид гарч байгаа энэ төрлийн хоёр дахь хэрэг аж. Нэгдүгээр сарын 3-нд Дайон тосгоны 30 настай, согтуу оршин суугч эр нутгийнхнаа буудан, гурван хүний амь хороон, хоёр хүнийг шархдуулсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )