Их сургуулийн профессор лекцийн танхимдаа порно үзэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Голландад их сургуулийн багш ажлын байрандаа порно үзэж байсан нь илэрчээ. Бельги профессор лекцээ уншиж дуусаад алжаалаа жаахан тайлахаар шийдэн насанд хүрэгчдийн сайт руу орсон байна. Тэрээр лекцийн үеэр оюутнуудад үзүүлэн таниулах материал харуулахаар компьютераа проектортой холбосон байснаа таг мартсан аж.

Профессор порносайтаас видео нээн үзэж эхлэхдээ ард нь том дэлгэц дээр давхар дамжуулагдаж эхэлснийг огт анзаарсангүй. Хүнсний химийн лекцийн дараа танхимаас хараахан гарч амжаагүй байсан цөөн тооны оюутнууд энэхүү “хоёрдугаар сувгийн” үзүүлэн таниулах материалыг харж амжсан байна.

Ингээд энэ хэдхэн оюутнаар хэрэг явдал өнгөрсөн бол бас яахав гэхсэн, гэтэл лекц нь интернетээр дамжуулагдаж байсан тул илүү олон тооны хүмүүст профессорын сонирхлын талаар мэдэх боломж олгосон аж. Түүгээр ч тогтохгүй порносайт судалж суугаа профессорын зургууд олон нийтийн сүлжээгээр тарж эхэлжээ.

 Betabeat.com-д  мэдээлснээр, ямархуу порно бичлэг профессор үзээд сууж байсныг сонирхсон хүмүүс нь холбоосоор дамжиж ороод үзэж болох аж. Профессорын орж сонирхож байсан насанд хүрэгчдийн томоохон портал сайт түүний рекламны төлөө үнэгүй үйлчилгээгээр урамшуулан шагнасан нь тодорхой болжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top