Шинэ Зеландын Окленд хотын баримтат киноны найруулагч, 46 настай Адам Стрэндж серфингээр гулгаж яваад акуланд баригджээ. Эмгэнэлт явдлын гэрчүүд түүнд яаж ч тусалж чадаагүй байна. Стрэнджийн богино хэмжээний кино бичлэгүүд олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас шагнал хүртэж байлаа хэмээн New Zealand Herald-д мэдээллээ.
Уг золгүй тохиолдол 26-ны орой Оклендээс 40 км зайтай орших наран шарлагын газарт болжээ. Эхнэр охиноо эрэг дээр үлдээгээд Адам Стрэндж эргээс холгүйхэн гулгаж байтал гэнэт түүн рүү “аварга цагаан акул” дайрчээ. Стрэндж усан дээр толгойгоо гарган махчин загастай аль болохоор хамаг хүчээрээ тулалдаж байсан аж. Акул түүн рүү нэг дайран нэг холдож байснаа удалгүй дөрвөн хамсаатнаа дагуулж ирэн, түүнийг хэдэн хэсэг тасдаж орхисон байна.
Аврагчид хэргийн газарт ирэн, акулын сүргийг буудсан боловч нэгэнт оройтсон байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
Aimshigtai ymaa