Хөрш зэргэлдээ орнууд руу зугатсан Сирийн дүрвэгчдийн тоо 940 мянгад хүрчээ. Энэ талаар НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Антониу Гутерреш Нью-Йоркт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр мэдээлжээ.
Сири улс “үнэн мөнийн агшинд” дөхөж байна гэж Гуттереш анхааруулаад, тус улсын нөхцөл байдлыг улам муутгахгүй байх талаар олон улсын хамтын нийгэмлэгийг уриалжээ.
“Тус улсад хүмүүнлэгийн байдал дүрслэхийн аргагүй хүнд байна. Дүрвэгсдийн байдал сараас сард улам их эрч хүчээ авч байна” хэмээн Дээд комиссар илтгэжээ. Тэрээр жишээ болгон, 2013 оны нэгдүгээр сараас хойш долоо хоног бүр ойролцоогоор 40 мянган хүн тус улсын хилээр гарч байна гэлээ.
Тэдний олонхи нь Иордан, Ливан, Турк, Иракт орогнож байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )