Өчигдөр орой Австралийн баруун хойд эргийн шугамыг огтлон өнгөрсөн “Расти” цөлийн шуурганы хурд, хүч аажмаар саарсаар байна. Эхлээд дөрөв дэх шатлалд үнэлэгдэж байсан шуурга аажмаар гурав руу шилжин, 28-ны өглөө гэхэд хоёр дахь шатлалд ортлоо буурчээ. Салхи хэдийгээр хүч нь саарсан ч эрэг хавийн районуудад өдрийн турш ширүүн бороо үргэлжлэх магадлалтай байгаа аж.
Эрэг рүү ойртох үедээ шуурганы гол хүч чиглэлээ өөрчлөн, Порт-Хедлендийг өнгөрөн, дорно зүг рүү явж, 800 хүн амьдардаг Парда уурхайн хотхонд таарчээ. Тэнд салхины хурд 210 км\цаг болтлоо ширүүссэн аж. Харин түүнээс 120 км-т орших Порт-Хедлендэд салхины хурд 150 км\цаг байжээ.
Эрэг орчмын оршин суугчдад “улаан анхааруулга” өгөгдөөд байгаа билээ. Одоо өмнө зүгт чиглэж байгаа “Расти” шуурга гуравдугаар сарын 1 гэхэд өмнө зүгт цөл рүү бүрмөсөн холдох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )