АНУ-ын Колорадо мужийн Раш хотхонд их цас орсны улмаас замууд хаагдан, 60 хүүхэд сургуулийн байрандаа хоноход хүрчээ.
Сургуулийн захирал Шэрон Уэббийн өгүүлснээр, хүүхдүүд унтахын өмнө телевизор үзэн, сагс тоглож, эцэг эхтэйгээ утсаар ярин, пицца идсэн аж. Харин тэд биеийн тамирын хичээлд хэрэглэдэг матрасууд дээр унтацгаажээ.
Эдгээр сурагчдаас гадна цаг агаарын таагүй байдлаас болж гэртээ харьж чадаагүй олон хүмүүс гарчээ. Нэлээн хэдэн жолооч нар Денверээс холгүйхэн гал сөнөөх ангид хоног төөрүүлэн, мөн Колорадо орох замд бөглөрсөн олон жолооч нар машинаа орхин, аврагчдын машинд сууж явахад хүрсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )