Доод Новгородын оршин суугч Анатолий Москвин талийгаачдын цогцос болон оршуулгын газрыг доромжилсон хэргээр буруутгагджээ.
Тэрээр 2010-2011 оны хооронд орон нутгийн оршуулгын газарт байсан 3-11 насны охидын шарилыг ухан, цогцсыг авч, гэртээ авчран муми болгоод нууцалдаг байсан аж.
Москвиний өгүүлснээр, тэрээр охинтой болохыг маш их хүсдэг байсан ба энэхүү хүслээ муминуудаар орлуулдаг байсан гэжээ. Тэдгээр мумиг өөрийн хүүхэд гэж тооцон, тэдэнтэй ярьж, тэдэнд зориулан баяр зохион байгуулж, тэр ч бүү хэл муминууддаа хүүхэлдэйн кино үзүүлдэг байсан аж.
Түүнийг баривчлан, гэр орон, гаражид нь нэгжлэг хийх үед муми болгосон 26 цогцос олдсон байна. Хэрэгтнийг шинжилж үзэхэд хүнд хэлбэрийн шизофрени өвчтэй болох нь тогтоогджээ. Үүний улмаас тэрээр хийж буй үйлдлийнхээ мөн чанар, нийгмийг аюулыг ухамсарлах чадваргүйгээс өөрийгөө жолоодож чаддаггүй байсан аж. Шүүхийн зүгээс түүний хэргийг хэлэлцэн, албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
Aidaggui ym bhda