Утасны тооцоо гэж ухаан алдмаар их мөнгө нэхжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Францын баруун өмнө зүгт амьдардаг, ажилгүй гэрийн эзэгтэйд утасны төлбөр гэж 11721000000000000 евро буюу Францын ДНБ-ээс 5 мянга дахин их хэмжээний мөнгөний нэхэмжлэл иржээ.

Бордогийн дэргэдэх Пессакын оршин суугч Соленне Сан-Хосе ажилгүй болонгуут утсаа хаалгахаар шийджээ. Ингээд түүнд нэгдсэн тооцооны хуудас ирсэн аж.

“Би тооцоог хараад золтой л цус харвачихаагүй. Тэнд хичнээн ч нойл байсан юм бүү мэд, би лав хэдэн евро нэхэмжлээд байгааг огт хэлж мэдэхгүй байсан” гэж тэрээр The Guardian-д ярилцлага өгөхдөө дурсжээ.

Эмэгтэй өөрийн утасны үйлчлэгч компани болох,  Николя Саркозийн найз Мартин Буигийн толгойлдог Bouyques Telecom  компани руу утасдан, учир явдлыг хэлтэл операторууд нь түүнд тооцоог буруу үйлдэх ямар ч боломж байхгүй, бүх зүйл автоматаар хийгддэг” гээд халгаасангүй. Компанийн өөр нэг албан тушаалтан түүнийг төлбөрөө хугацаандаа төлөөрэй гэж хүртэл анхааруулсан гэнэ.

Ингээд нэлээн хэд утасдаж, бөөн юм болсны дараа компанийн зүгээс алдаа гарсныг хүлээжээ. Үнэн хэрэгтээ Сан-Хосегийн утасны төлбөр ердөө л 117,21 евро байсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээ(202.126.91.159) 2014 оны 08 сарын 07

Манай утасны компаниуд гэнт баахан мөнгө нэхдэг шүү дээ. Ха Ха өөрт ийм зүйл дохиолдох юм бол ч ухаан алдах юм байна.

0  |  0
Top