Америкийн алдарт найруулагч, продюсер Стивен Спилберг тавдугаар сарын 15-26-ны хооронд явагдах 66 дахь удаагийн Каннын кино их наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлэхээр боллоо хэмээн өнөөдөр Франс Пресс агентлаг мэдээлжээ.
“Кино их наадмын шүүгчдийг тэргүүлнэ гэдэг миний хувьд асар том нэр төрийн хэрэг бөгөөд кино урлаг бол дэлхий нийтээрээ ярьдаг, ойлголцдог нэгдсэн хэл юм” гэж америк найруулагч мэдэгдэлдээ дурдсан байна.
Спилберг “Юрийн галавын цэцэрлэг”, “Шиндлерийн бүртгэл”, “Цэрэг Райаныг аварсан нь” гэх мэт олон шилдэг кино болон Индиан Жонсын тухай адал явдалт цувралаараа алдаршсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )