Москвагийн Бибирево районы нэгэн орон сууцанд настай эмэгтэйн занданшсан цогцос олдлоо хэмээн нийслэлийн хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлжээ.
“Мягмар гаригийн өдөр Лесковын гудамжны 1-р корпусын 30-р байранд, 1934 онд төрсөн, уг байрны эзэгтэйн муми болсон цогцос олдсон. Уг эмэгтэй ойролцоогоор 10-аад жилийн өмнө нас барсан нь тогтоогдоод байна” гэж РИА Новости-д өгүүлсэн байна.
Цагдаагийнханд анх тэр эмэгтэйн хөршүүд таазнаас нь ус дуслаад байна гэж мэдээлснээр энэхүү хэргийг илрүүлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
xoorxii xyyxdyyd ni sar byr tetgeveriig ni avax gej xadg**aad baisan b.a